УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай үргэлжилж дууслаа. Санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг СЕХ-ноос танилцуулсан. Улс орон даяар бүх тойрогт санал хүрсэн.
УИХ-ын 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Цогтбаатар 25333, Ц.Мөнх-Оргил 23637, Ц.Мөнхцэцэг 20854 хүний саналаар тус тус ялалт байгууллаа.
Харин АН-аас нэр дэвшигч Р.Амаржаргал 15403, С.Эрдэнэболд 13061, Э.Долгион 11880 хүний саналаар тус тус удаалжээ.