УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай үргэлжилж дууслаа. Санал хураалтын 22:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг СЕХ-ноос танилцуулсан. Улс орон даяар бүх тойрогт санал хүрсэн.
УИХ-ын 27-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Х.Нямбаатар 30653, Б.Жаргалмаа 23192 хүний саналаар ялалт байгууллаа.