УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж буй зургаан нэр дэвшигч Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна.
Тодруулбал, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Х.Бат-Ялалт нарын зургаан нэр дэвшигч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Тэгвэл эл асуудалд өнөөдөр /2020.06.24/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Шүүх эрх мэдлийн өөрсдийнх нь асуудал. Ажиглахад 2013-2016 онд гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс байна билээ. Энэ бүхнийг ажиглаж байгаа” гэсэн байна.