УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даагч зэрэг нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна.
Санал хураалт орой 22:00 цагт дуусна. Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, УБЕГ-ын дарга Б.Баасандоржийн мэдээлснээр 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд ирц 222138 иргэн 23.49 хувьтай, орон нутагт 26.46 хувьтай байна. Харин улсын хэмжээнд 25.13 хувьтай байна
Дараагийн ирцийн талаарх мэдээллийг СЕХ-ноос 18.00 цагаас өгнө.
Архангай -25.25 хувь
Баян-Өлгий-18.40 хувь
Баянхонгор-29.97 хувь
Булган-25.21 хувь
Говь-Алтай-34.19 хувь
Говьсүмбэр, Дундговь-23.67 хувь,
Дорнод-26.58 хувь
Дорноговь-27.28 хувь
Завхан-28.63 хувь
Өвөрхангай Өмнөговь-28.07 хувь
Сүхбаатар-32.38 хувь
Сэлэнгэ-22.81 хувь
Төв-24.75 хувь
Увс-26.04 хувь
Ховд-27.04 хувь
Хөвсгөл-25.51 хувь
Хэнтий-27.46 хувь
Дархан-26.34 хувь
Орхон-23.53 хувь
Багануур, Багахангай, Налайх-22.23 хувь
Баянзүрх дүүрэг-23,70 хувьтай үргэлжилж байна.