Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний геологийн албыг байгуулах тогтоолыг баталлаа. Тус албаны үйл ажиллагааг УУХҮ-ийн сайдын баталсан төсвийн хүрээнд зохицуулах юм байна.
Үндэсний геологийн алба нь газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        