Өнөөдөр намуудын дарга нар хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзана

Өнөөдөр намуудын дарга нар хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзана

Улс төрийн намуудын удирдлагууд өнөөдөр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хүчний байгууллагуудын дарга нартай уулзах юм байна.

Уулзалтаар сонгуулийн сурталчилгааны үйл явц болон дүнгээс хамааралтай гарч болох эрсдэл зэргийг хэлэлцэх аж. Тухайлбал, аль нэг нам ялбал 2008 оных шиг бослого, тэмцэл гарвал бэлэн байх хэрэгтэй зэрэг асуудалд нухацтай хандаж байгаа юм байна.

Харин хууль хүчний байгууллагуудын зүгээс ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ТҮҮНИЙ БАЙДЛЫГ хэрхэн хангаснаа танилцуулах аж.