Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөх эсэхийг шийдэх шүүх хуралдаан үргэлжилж байна

Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөх эсэхийг шийдэх шүүх хуралдаан үргэлжилж байна

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийг шүүх хурал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна.

Энэ үеэр тэрбээр "Эрх баригчид башир аргаар 11 жил намайг сонгуульд оролцуулахгүй. Хууль бус үйл ажиллагаагаар миний эрхийг боож байна. Бид үнэний төлөө тууштай тэмцэж байна. Ард иргэд мөн адил биднийг битгий бууж өгөөрэй хэмээн дэмжиж байгаа. Уг нь шүхийн шийдвэр тодорхой. Гэхдээ сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө хуралдах гэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Энхбаяр гэм буруугүй бөгөөд сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй гэдэг шийдвэр гаргахаас өөр аргагүй. Хэрэв ийм шийдвэр гаргахгүй бол шударга шүүх байхгүй гэсэн үг. Шүүх үнэн зөв шийдвэр гаргасны дараа дэмжигчиддээ хамгийн түрүүнд дуулгаж, тойрогтоо очиж ажиллана. Та бидний эвсэл ялах бүрэн бололцоо байна" гэв.