Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Энэ жилийн наадмаар улс даяар тав хоног амрах юм байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-15-ны өдөр бүх нийтээр амрахаар заасан байдаг.
Энэ ёсоор бол өнөө жилийн долдугаар сарын 11-ний өдөр пүрэв гарагт таарч байна. Тиймээс пүрэв гарагаас эхлэн бүх нийтээр амарч, долдугаар сарын 16 буюу мягмар гараг хүртэл амарна.