УОК: БНХАУ-аас 164 иргэнээ Замын-Үүд боомтоор татаж авчирна

УОК: БНХАУ-аас 164 иргэнээ Замын-Үүд боомтоор татаж авчирна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн даргалдаг Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр /2020.06.18/ Төрийн ордонд боллоо.

Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр "БНХАУ-д байгаа 164 иргэнээ Замын-Үүдийн боомтоор татаж авна. ОХУ-аас ирэх оюутнуудыг тун ойрын хугацаанд авч ирэхээр ажиллаж байна" гэж ярилаа.