Ө.Энхтүвшин: Үндэснийхээ их баяр наадмыг цомхон хийх нь зөв

Ө.Энхтүвшин: Үндэснийхээ их баяр наадмыг цомхон хийх нь зөв

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.06.11/ боллоо. Хуралдаанаас ямар шийдвэр гарсан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар мэдээлэл хийв.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Үндэсний их баяр наадмаа хийнэ, хийхгүй гэх маргаан иргэдийн дунд их байна. Энэ талаар хөдөө, орон нутгаас асар их санал ирж байна. Сонгуулиа хийчихээд үндэснийхээ баяр наадмыг хийхгүй юм биш биз дээ гэдэг шүүмжлэл. Тиймээс ярилцаж байна. Өнгөрсөн түүхэнд наадмаа нэг ч тасалдаж байгаагүй юм билээ. Нэгэнт Монгол Улс дотроо халдвар алдчихаагүй байгаа тохиолдолд үндэснийхээ их баяр наадмыг хийх нь зөв байх. Гэхдээ цомхон байдлаар зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна" хэмээн мэдээлэл өгсөн юм.