ШУУД: Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг сонгох шалгаруулах сонсгол явагдаж байна

ШУУД: Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг сонгох шалгаруулах сонсгол явагдаж байна

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өчигдөр, өнөөдөр (2020.06.10) Төрийн ордонд болж байна. Улсын онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу “Ковид-19” цар тахлын үед төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах үүднээс уг томилгооны сонсголыг цахимаар явуулж байгаа юм. 

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийн сонгох шалгаруулах ажлын хэсэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтийн хүлээн авсан юм. Товлосон хугацаанд нийт 24 нэр дэвших хүсэлтийг ажлын хэсэгт ирүүлжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйлийн 12.12, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэг, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулалтын оролцогчоор дараах нэр бүхий 19 хүнийг бүртгээд байна.

    Үүнд:

                1.Х.Мөнхзул

                2.Г.Агар-Эрдэнэ

                3.Б.Энхболд

                4.Ш.Цогбаатар

                5.П.Оюунчимэг

                6.З.Өнөржаргал

                7.Б.Өнөрмаа

                8.М.Гантулга

                9.Г.Наранбаатар

                10.Т.Ихтамир

                11.Б.Баттулга

                12.Б.Нармандах

                13.С.Энхцэцэг

                14.Ж.Хунан

                15.Г.Нарантуяа

                16.Д.Сүнжид

                17.Д.Цэнд-Аюуш    

                18.С.Энхбаяр

                19.Ц.Адъяахишиг

Томилгооны сонсгол өнөөдөр үргэлжлээд дуусна. Сонсголд 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуухаа илэрхийлсэн бол 31 иргэн  ажиглагчаар оролцож байна.

ӨНӨӨДРИЙН СОНСГОЛЫГ ШУУД ҮЗЭХ: