Б.Ууганбаяр хурандаа ШҮҮМЖЛЭЛД өртөв

Б.Ууганбаяр хурандаа ШҮҮМЖЛЭЛД өртөв

УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн төгсгөлд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас “Хэрэв сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Та хүлээх үү?” хэмээн асуухад “Хүнд асуулт байна. Олон нийтийн дунд уг өвчин тархвал шуурхай штабыг ахалж байгаа хүний хувьд хариуцлагыг би хүлээнэ. Өөр мэргэжлийн байгууллагуудад хамааралтай асуудал биш” хэмээх хариулт өгсөн нь олны маргааны сэдэв болоод байна. 

Хийсэн ажилдаа хариуцлагатай байж, эзэн сууж буй нь энэ байж болох ч ДУРААРАА АВИРЛАЖ өөрөө толгой мэдэн ийм төрлийн хариулт хэлж болохгүй гэх шүүмжлэлийг зарим иргэд Б.Ууганбаяр хурандаад хандан хэлж байна. 

Харамсалтай нь нөгөө талд УИХ-д нэр дэвшигчид Засгийн газраас гаргасан журмыг зөрчин иргэдтэй гар барьж, тэврэлдсээр байгаа нь дээрх асуулт, хариултыг хэлэхэд хүргээд байгаа юм. 

Коронавирусийн цар тахлаас хамгаалах чухал хариуцлагатай үед сонгууль явуулах гэж буй учир нэр дэвшигчид маск зүүх, иргэдтэй гар барьж, тэврэлдэхгүй байх, 1.5 метрийн зайнаас харьцах зэрэг Засгийн газраас гаргасан журмыг мөрдөх ёстой. Гэтэл уг журмыг хэрэгжүүлэхгүй байгаа юм.