УОК: Тусгаарлах байр руу усны саванд архи, талх дотор тамхи хийж оруулжээ

УОК: Тусгаарлах байр руу усны саванд архи, талх дотор тамхи хийж оруулжээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Энэ сарын 8-нд тусгай үүргийн нислэгээр Австрали улсаас ирсэн хүмүүсийг ХӨСҮТ болон зочид буудал, амралт сувилал зэрэг тусгаарлах байруудад хуваарилан байрлуулсан. Өнөөдрийн байдлаар 45 тусгаарлах байруудад 1601 иргэний эрүүл мэндийг хамгаалах үйл явц хэвийн явагдаж байна. Нийт 17 удаагийн тусгай нислэгээр 9324 хүнийг татан авсан. Улаанбаатар-Нур-Султаны онгоц өнөөдөр 19:35 цагт ирнэ. Зургаадугаар сарын 17, 19-ны өдрүүдийн нислэгийн бэлтгэл хангагдаж байна гэлээ. Мөн  Зүүн өмнөд Ази дахь иргэдийг авахаар Сөүл рүү дахин нэг нислэг үйлдэхээр ярилцаж байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан "Эх орондоо ажил болж ирчихээд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүс гэрээсээ хүнс, эд зүйлс авах журмыг гаргасан. Талх ухаж, дотор нь тамхи хийсэн тохиолдол илэрсэн. Усны саванд архи хийж оруулсан байна. Тусгаарлах байруудад байгаа иргэд онцгой үеийн бэлэн байдал болон журмыг сахих хэрэгтэй. Халдвар аваад эдгэсэн 60 хүн тутмын нэг нь халдвар тараах боломжтой гэдгийг анхааруулж байна" гэлээ. Мөн тэрээр тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн албан хаагчийн бие муудаж, эмнэлэгт очоод нас барсан тохиолдол гарсан гэлээ.

НМХГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга н.Баярболд "Улсын хэмжээнд 13 хилийн боомтоор тусгай захиалгат иргэдээ татан авах үйл ажиллагаа явуулсан. УИД-т гал гарсан тул Мэргэжлийн хяналтын газраас хяналтын байцаагч нар ажиллаж буй. Хүнсний бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийж байна. Хэрэв чанар хангахгүй бол хурааж авна. Одоогоор барилгын тавдугаар давхарт эрсдэлийн үнэлгээ хийж буй юм.