Эрүүл мэндийн яамны захиалгаар 2012 онд "Нүүдлийн эмнэлэг"-ийг худалдан авч, 2022 онд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд шилжүүлийн өгч байв. Тэр цагаас хойш тус төвийн авто зогсоолд 4 жил гаруй хугацаанд огт хөдлөөгүй "Нүүдлийн эмнэлэг"-ийг бид энэ удаа сурвалжиллаа.
ВИДЕО:
-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЗАХИАЛГААР ГЕРМАНД ЗАХИАЛАН ХИЙЛГЭЖ БАЙЖЭЭ-
Уг ажилд улсын төсвөөс нийт 1.6 тэрбумыг зарцуулсан гэх мэдээлэл байдаг. Ингээд тус эмнэлгүүдийг өнгөрсөн хугацаанд ихэвчлэн хөдөө орон нутагт ажиллуулж, 2012-2013 оныг хүртэлх нэг жилийн хугацаанд тус явуулын эмнэлгээр нийт 130 хүнд л үйлчилгээ үзүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тодруулбал, тус эмнэлгүүдийн нээлтийн үйл ажиллагааг 2012 оны 4-р сарын 20-нд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, “Лабтех” ХХК хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд зохион байгуулж байжээ.

-VOLKSWAGEN МАРКИЙН АВТОМАШИН ДЭЭР УГСАРЧ, СУУРИЛУУЛЖЭЭ-
Эд анги, тавилга нь эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангаж, дотор нь эмчийн үзлэг, эмчилгээ хийх үед гадаад орчны температураас үл хамааран 18-25 хэмийн дулаан байх техникийн нөхцөлийг хангасан, бие даасан цахилгааны эх үүсвэртэй төдийгүй, нийтийн хэрэглээний цахилгаан эх үүсвэрийг ч ашиглах боломжтой аж.
Нүүдлийн эмнэлгийг ажиллуулах гурван их эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн гурван инженер, гурван жолооч нийт есөн хүнийг нийлүүлэгч компани 2012 оны хоёрдугаар сард ХБНГУ-ын “WAS” эмнэлгийн автомашины үйлдвэр дээр сургалтанд хамруулсан байдаг байна.
Тус "Нүүдлийн эмнэлэг"-ийн талаар “Халдвар өвчин судлалын үндэсний төв”-ийн ажилтнаас тодруулахад, “Эмнэлгийн захирал солигдоод зогсоолын байршилыг л сольж тавьсан. Машин ямар нэгэн асуудалгүй асаад одоо байгаа энэ зогсоолд тавьсан” гэв. Улмаар 2022 онд ЭМЯ-наас ХӨСҮТ рүү шилжүүлэн өгч тэр цагаас хойш дөрөв гаруй жилийн турш татвар төлөгчдийн 1.6 тэрбум төгрөгний үнэтэй нүүдлийн эмнэлгийн “үзмэр” тус төвийн зогсоолд зогсож байна.



