Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд бүх насаар нь хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд бүх насаар нь хорих ял оноолоо

Өмнөд Солонгос /БНСУ/-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг төрийн эсрэг бослого зохион байгуулсан хэрэгт буруутай гэж үзэн шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. 

Шүүхийн шийдвэрийг 2026 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр олон нийтэд зарласан. Уг нь хэрэг нь тус улсын улс төрийн орчинд удаан хугацааны маргааныг дагуулсан юм. Прокурорын байгууллагаас түүнийг Үндсэн хуулийн дэг журмыг алдагдуулах оролдлого хийж, төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглахыг завдсан хэмээн буруутгасан байна. 

Юн Сок Ёл нь 2022-2024 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд парламенттай зөрчилдөх, онц байдал зарлахтай холбоотой шийдвэрүүд гаргаж байсан нь улс төрийн маргаан үүсгэж байв. 

Тус улс өмнө нь ч төрийн тэргүүний алба хашиж байсан хүмүүсээ авлига, албан тушаалын хэргээр ял оноож байсан. Энэ удаагийн шийдвэр нь Өмнөд Солонгосын шүүх засаглалын бие даасан байдал, хууль дээдлэх зарчмыг дахин дэлхий нийтийн анхаарлын төвд авчирлаа. 

Одоогоор өмгөөлөгчийн баг шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэх талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: BBC  




Өнөөдөр гахай өдөр

12 цагийн өмнө