Монгол улсын Гавьяат жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очирт Налайх дүүргийн "Хүндэт иргэн" шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн танхимд боллоо.
Шагналыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр нар гардуулан өгснөөр Налайх дүүргийн 43 дахь "Хүндэт иргэн"-ээр тодорсон байна.