"Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 02-ны өдөр хүртэл хойшиллоо

"Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 02-ны өдөр хүртэл хойшиллоо

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-ны /2026.02.10/ өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ. 

Тэгвэл шүүх хурал ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшиллоо. 

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий 23 хүнд холбогдох хэргийг цагаатгаж, 19 хүнийг гэм буруутайд тооцсон байдаг. Харин нэр бүхий шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг юм.