Өмнөговийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглолоо

Өмнөговийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглолоо

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор өнгөрсөн пүрэв /2026.02.05/ гарагт түүний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, эд мөрийн баримтуудыг хураан авсан байна. Мөн уг хэрэгт холбоотойгоор шүүхээс Н.Энхбатад Монгол Улсын хилээр гарахыг хориглох, тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин Н.Энхбатыг ямар хэргээр шалгаж байгаа талаарх мэдээлэл одоогоор алга байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.