СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Судалгаанд хамрагдаад код явуулаад өгөөрэй” зэргээр хувийн мэдээллийг нь авч иргэдийг залилах явдал ихээр гарч байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Судалгаанд хамрагдаад код явуулаад өгөөрэй” зэргээр хувийн мэдээллийг нь авч иргэдийг залилах явдал ихээр гарч байна

Бусдын фэйсбүүк хаягийг ашиглан иргэдийн гар утасны дугаар руу баталгаажуулах код явуулж хувийн мэдээлэл, нууц үг, банкны картын мэдээллийг хууль бусаар олж авч, улмаар фэйсбүүк хаяг болон банкны дансанд нь нэвтэрч залилах гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол нэмэгдэж байна.

Дээрх төрлийн хуурамч мессеж нь ихэвчлэн “Би код авах гэж байгаад танруу андуураад явуулчихлаа, буцаагаад явуулаад өгөөч”, “Судалгаанд хамрагдаад код явуулаад өгөөрэй” зэрэг агуулгатай байдаг. Иймд иргэд та бүхэн өөрийн банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг анхааруулж байна