"Их дуулга" Францын нийслэл Парист болж байгаа билээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглосон гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн аваргын иж бүрдэл медальт Л.Энхрийлэн аваргын төлөө шалгараад байсан. Тэгвэл тэрбээр "Рио-2016" олимпын аварга, дэлхийн хошой аварга Бразилын Р.Силватай аваргын төлөө барилдаж, ялагдал хүлээснээр мөнгөн медаль хүртлээ.