ВИДЕО: Б.Цэвээндаш Улаанбаатар-Тяньжин хүртэлх 1600 км замыг 45 хоногт гүйх гүйлтээ эхлүүллээ

ВИДЕО: Б.Цэвээндаш Улаанбаатар-Тяньжин хүртэлх 1600 км замыг 45 хоногт гүйх гүйлтээ эхлүүллээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш өнөөдөр /2026.02.05/ Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1600 километр замд гүйх хэт холын зайн марафон гүйлтээ Сүхбаатарын талбайгаас эхлүүллээ.

ВИДЕО:

Энэ үеэр Б.Цэвээндаш “Өвлийн идэр есийн хүйтэнд гүйх нь амаргүй. Гэхдээ монгол хүний тэсвэр тэвчээрийг би энэ гүйлтээрээ дэлхий дахинд харуулахыг хүсэж байгаа. Өдөрт ойролцоогоор 40 гаруй километр гүйж, 45 хоногт аяллаа дуусгахаар төлөвлөсөн. Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Хөххот-Бээжин-Тяньжин хүртэлх тус 1600 км замыг 45 хоногт туулна. Анх майханд хоноглон гүйлтээ хийхээр төлөвлөсөн байсан ч олон түмний дэмжлэгээр хоноглох аяллын машин түрээсэлсэн. Энэ гүйлтийн хугацаанд жолооч, уламжлалтын эмч хамт явна. Ямар нэгэн даатгал хийлгээгүй учраас бүх эрсдэлээ өөрөө хариуцаж байгаа. Хүн гүйснээр биеэс маш их дулааныг ялгаруулдаг учраас өвөл гүйхээс айж болохгүй. Олон хүмүүст хөдөлгөөний дутагдал нүүрлээд байгаа энэ цаг үед энэхүү  гүйлтийг хараад хүмүүст гүйх сэдэл төрж эрүүл амьдралын хэв маягтай болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ. Тэрээр 2024 онд Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ-Алтанбулаг чиглэлд 618км гүйж байсан туршлагатай билээ.