ВИДЕО: Хөтөлгөө морьтны өвлийн анхны уралдаанд 18 настай Б.Билгүүдэй түрүүллээ

ВИДЕО: Хөтөлгөө морьтны өвлийн анхны уралдаанд 18 настай Б.Билгүүдэй түрүүллээ

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг угтан зохион байгуулсан хөтөлгөө морьтны өвлийн анхны уралдаан өчигдөр хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо.

Нүүдэлчин монголчуудын өв соёл, үндэсний уламжлал, адууны соёлыг сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой уг уралдааныг “Их Морьтны Төвөргөөн” ТББ болон Хэнтий аймгийн Баян-Адарга, Дадал, Биндэр сумдын Засаг даргын Тамгын газрууд хамтран зохион байгуулжээ. Уралдаан Хэнтий аймгийн “Дэлүүн болдог”-оос гараагаа эхэлж, Биндэр сумын “Их Хуралдай” цогцолбор хүртэл нийт 110 км замыг туулсан байна. Энэ удаагийн уралдаанд зургаан сумын 40 хүн оролцсоноос тав нь эмэгтэй байснаараа онцлог байв. Тус уралдаанд Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, 18 настай Б.Билгүүдэй түрүүлжээ.

Тэрээр уралдааны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа, “Адуун сүргээсээ шилээд аль болох сайныг нь унахыг хичээсэн. Анхны тэмцээн маань учир маш их догдолж, бас барианы шугам дөхөх тусам айдас төрж байлаа” хэмээн ярьсан юм.

М.Дэлэг

ВИДЕО: