Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 70 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан энэ сарын 7-нд болно

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 70 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан энэ сарын 7-нд болно

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 7 болон 8-нд Монгол бөхийн өргөөнд хоёр бөхийн барилдаан болох тов гараад байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан 2-р сарын 7-нд буюу бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно. Тус бөхийн барилдаанд оролцох барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэлжээ. Мөн Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 08 буюу ням гарагт Монгол бөхийн өргөөнд болох тов гараад байна.