Улсын Арслан Ж.Хайдавын нэрэмжит барилдаан болно

Улсын Арслан Ж.Хайдавын нэрэмжит барилдаан болно

Их засаг их сургуулийн зааланд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, улсын арслан Ж.Хайдавын нэрэмжит оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан хоёрдугаар сарын 6-нд болно.

Улсын арслан Ж.Хайдав нь 1965 оны Улсын баяр наадмын тавын даваанд улсын арслан П.Дагвасүрэнтэй тунаж, улсын начин цол хүртэж, 1968, 1969, 1970 онд цолоо баталжээ. Улмаар 1971 он буюу Ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойн наадмын долоогийн даваанд улсын арслан Л.Сосорбарамтай тунан барилдаж давсанаар улсын арслан цол хүртсэн юм. Тэрбээр улсын начин болсноос хойш Улсын баяр наадамд тасралтгүй 12 жил шөвгөрсөн нэгэн. Увсын “Домогт долоон хар”-ын нэг бөгөөд өнөө жил нас сүүдэр 82 хүрч байна.