Сар шинийн хүчит бөхийн барилдаан бол цол, чимэг олгодоггүй ч Улсын их баяр наадмаас дутахааргүй өндөр чансаатай барилдаан болдог билээ. Уг барилдаанд бөхчүүд барилдахаар тусгай бэлтгэл хүртэл хийдэг болж. Өвөрхангай аймгийн бөхчүүдийн хувьд нутагтаа очин цагаан сарын бэлтгэл, сургуулилтаа базааж байгаа гэнэ.
Тэгвэл сар шинийн барилдаанд чансаагаараа тэргүүлэн барилдах бөхчүүдийг танилцуулъя. Өнөөдрийн байдлаар /2026.02.04/ бөхчүүдийн чансааг Улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж байна.
- Улсын заан Б.Бат-Өлзий 4500 оноо
- Улсын арслан Э.Батмагнай 4050 оноо
- Улсын заан С.Сүхбат 4050 оноо
- Улсын арслан Ц.Бямба-Отгон 3650 оноо
- Аймгийн арслан М.Баяржавхлан 2750 оноогоор чансаараа жагссан байна.
Бөх сонирхогчдын дунд бөхийн чансааг ойлгомжгүй, хэрхэн яаж гаргадаг вэ? гэх асуултууд нилээдгүй байдаг. Тэгвэл бөхчүүд тухайн барилдаанд хэд давснаас хамаарч дараах чансааны оноог авдаг аж. Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд ес давбал 2000 оноо, найм давбал 1500 оноо, долоо давбал 1000 оноо, зүргаа давбал 600, тав давбал 400 оноо, дөрөв давбал 300 оноо, гурав давбал 200 оноо, хоёр давбал 100 оноо, нэг давбал 50 оноо, оролцоход 50 оноо өгдөг байна. Жишээлбэл, гурав даваад, дөрөвийн даваанд өвдөг шороодвол гурав давсан 200 оноо дээр оролцооны 50 оноо нэмэгдээд бөхийн чансаагаа ахиулдаг.