Улаанбаатарт цас орохгүй, 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 9 градус хүйтэн байна

Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 04, 05-нд ихэнх нутгаар, энэ сарын 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Заг-Байдраг голын эх, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -7...-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө