М банк Google Pay үйлчилгээг нэвтрүүллээ

М банк Google Pay үйлчилгээг нэвтрүүллээ

М банкны найзууд нь төлбөр тооцооны хурдан, хялбар шийдэл болох Google Pay-г нэвтрүүллээ. Ингэснээр андройд үйлдлийн системийн гар утас ашигладаг М банкны харилцагчид гар утаснаасаа нүд ирмэх зуур төлбөр тооцоогоо хийх боломжтой боллоо.

М банкны Google Pay төлбөрийн системийг нэвтрүүлэхэд дэлхийн 200 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн Visa олон улсын байгууллага хамтран ажиллалаа. Ийнхүү М банк Монгол Улсад Google Pay үйлчилгээг нэвтрүүлсэн гурав дахь арилжааны банк болж байна. М виза карт эсвэл М виза виртуал картаа Google Wallet-д холбож эхний гүйлгээгээ хийгээд ₮10,000 урамшуулал аваарай.

  • Гадаад, дотоодод алинд нь ч хялбар төлбөр төлөх боломж
  • Аялал, онлайн худалдан авалт гээд бүх төлбөр илүү хурдан
  • Карт авч явах шаардлагагүй, зөвхөн гар утас байхад хангалттай

Төлөхөд хялбар Google Pay




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө