Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын С.Бямбацогт Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэр шатсан “Шинэ Улаангом зах"-ын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан худалдаачдын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр С.Бямбацогт сайд Засгийн газрын бодлого, шийдвэр иргэндээ ээлтэй, хүнлэг байхад чиглэнэ гэдгийг онцлоод, гал түймрийн улмаас хохирсон иргэдэд амьдралаа босгоход нь дэм болох үүднээс Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох болсон таатай мэдээг дуулгалаа. Эргэн сануулбал, 2025 оны 11 дүгээр сард тус захын барилга галд өртөн бүрэн шатаж 280 гаруй худалдаа эрхлэгч ажилгүй болсон билээ.
ВИДЕО: