"Баянхошуу орчимд PM2.5 тоосонцор стандартаас 3.6 дахин их байна"

"Баянхошуу орчимд PM2.5 тоосонцор стандартаас 3.6 дахин их байна"

Улаанбаатар хотын агаарын чанар зарим цэгүүдэд маш их бохирдолтой байна. Ялангуяа гэр хорооллын бүсэд агаар бохирдуулагч бодисуудын агууламж Агаарын чанарын стандарт (АЧС)-аас хэд дахин давжээ.

Гол бохирдуулагч бодисуудын үзүүлэлт:

  • Хүхэрлэг хий 8-136 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Баянхошуу орчим 136 мкг/м3 буюу АЧС-аас 2.7 дахин их
  • Азотын давхар исэл 13-75 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Налайх орчим 75 мкг/м3 буюу АЧС-аас 1.5 дахин их
  • РМ10 тоосонцор нь 29-175 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Хайлааст орчим 175 мкг/м3 буюу АЧС-аас 1.7 дахин их
  • РМ2.5 тоосонцор нь 17-135 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Баянхошуу орчим 135 мкг/м3 буюу АЧС-аас 3.6 дахин их
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл 100-5350 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэг Толгойт орчим 5350 мкг/м3 буюу АЧС-аас 1.3 дахин их байгаа талаар Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.