Энэ онд дараах өдрүүдэд бүх нийтээр амарна

Энэ онд дараах өдрүүдэд бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан, жил бүр тодорхой тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээр амардаг. Тэгвэл 2026 онд дараах өдрүүдэд бүх нийтийн амрах юм байна.

  • Хоёрдугаар сарын 18, 19, 20-нд /Шинийн 1, 2, 3/
  • Гуравдугаар сарын 8 /мартын-8/
  • Тавдугаар сарын 31 зуны тэргүүн сарын шинийн 15 /Бурхан багшийн дүйчэн өдөр/
  • Зургаадугаар сарын 1 /Хүүхдийн баяр/
  • Долдугаар сарын 10-15 /Үндэсний их баяр наадам/
  • Арваннэгдүгээр сарын 10 өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн /Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр/,
  • Арваннэгдүгээр сарын 26 /Улс тунхагласны баяр/
  • Арванхоёрдугаар сарын 29 /Тусгаар тогтнолын өдөр/