Newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг Соёлын сайд асан Ч.Номин төсвийг үр ашиггүй зарцуулсан, сэтгүүлчийн мэдээлэл олж авахад саад учруулсан, бусдаас хахууль авсан байж болзошгүй асуудлаар нь шалгуулахаар АТГ-т хандсан байдаг.
Тэгвэл энэ дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Авлигатай тэмцэх газраас иргэн Б.Батцэцэгийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж 2025 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулиийн 22.1 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гарган, Нийслэлийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор хянаад үндэслэлтэй байна гэж дүгнэн хэрэг нээсэн. Уг хэрэгт одоо Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.