Улаанбаатарт цас орохгүй, 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 14 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.  Улаанбаатарт цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -12...-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.