СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлж, Д.Даваа-Очирыг үүрэг гүйцэтгэгчээр томилов

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлж, Д.Даваа-Очирыг үүрэг гүйцэтгэгчээр томилов

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг өнөөдөр /2025.12.16/ 10.00 цагт  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж, дэмжлээ.

П.Дэлгэрнаран 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Сонгуулийн ерөнхий хорооны дараагийн даргыг сонгохын тулд хуулийн хүрээнд сонсгол явуулах ёстой. Иймд сонсголын хүн нь одоогоор тодорхойгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаас чөлөөлөх тухай тогтоол гаргана. Мөн дараагийн дарга томилогдох хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг орон тооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир даалгасан тогтоол гаргаж байгаа аж. Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнарангийн хувьд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, 2020 оноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдон ажилласан.