Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуяг нь "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий компаниудад хууль бусаар шилжүүлж, улмаар их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгтээс тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр "АТГ-ын Мөрдөх шалгах хэлтсээс Ашигт малтмал, газрын тосны газрын нэр бүхий албан тушаалтнууд нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан, мөнгө угаасан хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тодруулбал, Олон овоотын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг хууль бусаар 2025 оны тавдугаар сарын 06-ны өдөр “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуг 2.7 тэрбум төгрөгийг бусдаар дамжуулан хахууль авсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тухайн хэрэгт гурван хүнийг Эрүүгийн хуулийн 22.4-ийн 2 дахь хэсэг болон 22.5-ын 1 дүгээр хэсэгт зааснаар яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.