СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч явсан зорчигчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч явсан зорчигчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. 

Тодруулбал, "Лексус" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж,  анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө