ХҮН намын ээлжит VIII Их хурал өнөөдөр /2025.12.14/ Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ жил ХҮН намын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд зарим асуудлын талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр, "10 жилийн ой биднийг илүү нягтаруулсан, эв нэгдэлтэй болгосон үйл явдал гэж харж байна. Намын даргын тавьж байгаа зорилтыг хамтдаа биелүүлэх нь бидний үүрэг. Иймд ХҮН нам УИХ-д тойргоос суудлаа авч чаддаг, жинтэй улс төрийн нам болж чадна гэдэгт хатуу итгэлтэй байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ: