ХҮН намын ээлжит VIII Их хурал өнөөдөр /2025.12.14/ Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ жил ХҮН намын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд намын ЕНБД-аар ажиллаж байсан УИХ-ын гишүүн П.Ганзориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Тэрбээр энэ талаараа, "Би ХҮН намыг анх үүсгэн байгуулахаас нь эхлээд бүх шатанд нь ажиллаад явж байна. 2021 оноос эхлэн ЕНБД-аар ажиллаж байгаа. Энэ хугацаанд намаа үндэсний хэмжээнд гишүүдийнхээ үйл ажиллагааг тэлэх ажил түлхүү хийсэн. Хоёрдугаарт шинэ үеийн дэвшилтэт нам болно гэж зорьсон бол гуравдугаарт төр засгийн ачааг үүрэлцдэг нам болох зорилго тавьсан. Энэ зорилтуудаа өнгөрсөн дөрвөн жил тодорхой хэмжээнд биелүүлсэн гэж үзээд намыг дараагийн шатанд гаргах залуучууддаа өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: