ВИДЕО: Антибиотикийн тэсвэржилттэй холбоотой нас баралт нэмэгдэх хандлагатай байна гэж ЭМЯ-наас мэдэгдлээ

ВИДЕО: Антибиотикийн тэсвэржилттэй холбоотой нас баралт нэмэгдэх хандлагатай байна гэж ЭМЯ-наас мэдэгдлээ

"Бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээг дэмжих" 7 хоногийн аяныг Эрүүл мэндийн яамнаас эхлүүлжээ. Тус аянтай холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр зарим мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол улс антибиотикийн зохистой хэрэглээний талаар үе шаттай судалсаар ирсэн. Одоогоос 10 жилийн өмнө антибиотикийн зохисгүй хэрэглээ олон улсын дунджаас 3 дахин өндөр байсан. Антибиотикийг ерөнхий байдлаар нь хоёр ангилдаг. Энгийн буюу эхний ээлжид хэрэглэдэг. Харин нөгөө нь нөөц буюу шаардлагатай үед хэрэглэдэг антибиотик. Манай улсын хэрэглээний тайланг харахад нөөц антибиотикийн хэрэглээ сүүлийн гурван жилд 17 хувиар өссөн байна. Цаашид өвчин эмгэгүүдийн үед хэрэглэх антибиотикийн сонголт багасаж, антибиотикийн тэсвэржилттэй холбоотой нас баралт нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн улс орнуудын гаргасан тооцооллоор жилд 1.1 сая хүн бичил биетний тэсвэржилттэй холбоотойгоор нас барна гэж үзсэн байна. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Манай улсад нийт 4000 орчим эм бүртгэлтэй байдаг. Үүний 9.5 хувь буюу 361 нь антибиотик байна” гэлээ.

ВИДЕО: