iSee.mn мэдээллийн сайт АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын байгууллагын 80 дугаар чуулганаас мэдээллийг дамжуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд /2025.09-22, 23/ НҮБ-ын ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганд оролцож байгаа юм. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс НҮБ-ын 80 дугаар чуулганы ач холбогдлын талаар тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, "НҮБ-ын 80 жилийн ойг баяр ёслол гэхээс илүү өвөрмөц байдлаар тэмдэглэж байна. Гол нь 1945 онд улс орнууд хоорондоо хамтарч ажиллая, эв найрамдалтай байж, гар гараасаа хөтөлж байж бид дэлхийн сорилттой хүнд асуудлуудыг шийднэ гэж энэ байгууллагыг байгуулсан. Тэгэхээр 80 жилийн дараа тэр үеийнх шиг хүнд сорилттой цаг хугацаанд ирлээ. Иймд өнгөрсөн 80 жилийн хугацаанд бид зорилгоо биелүүлж чадав уу гэдэг асуултыг өөрсдөөсөө асууж, дүгнэлт хийсэн уулзалт болж өнгөрч байна. Дараагийн 80 жилд буюу ирээдүйд бид яах вэ гэдгээ маш нухацтай бодох цаг хугацаа ирлээ. Тийм учраас баярлаж цэнгэхээс илүү цаашдын сорилтыг бодитой тодорхойлох, үүний гарц шийдлийг хайх агуулгатай үгсийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн. Мэдээж энхтайван, аюулгүй байдлын төлөө эв нэгдэлтэй байх, цаашдаа илүү ухаалаг байж энэ сорилтуудыг даван туулах арга замаа зөв тодорхойлох, тааж болшгүй нөхцөл байдлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн нөхцөл дээр л 80 жилийн ойг тэмдэглэж байна.
Мөн энэ хурал уулзалтын их том тавцан байдаг. 100-аад орны төрийн болон засгийн тэргүүнүүд, бүх гадаад хэргийн сайд нар оролцдог. Үүнд Монгол Улс идэвхтэй оролцож, төрийн тэргүүний түвшинд облон гадаад харилцааны сайдын түвшинд олон уулзалт хийдэг.
Хоёр түвшний айлчлал хийх цаг хугацаагаа хэмнээд, олон орны ерөнхийлөгч нар хоёр талын асуудлуудаа ярилцдаг. Тэр жишгээр манай Ерөнхийлөгч 10-аад уулзалтыг хийж байна. Мөн ГХ-ийн сайдын хувьд 20-оод орны гадаад хэргийн сайд нартай уулзаж, долоон баримт бичигт гарын үсэг зурна. Зөвхөн өнөөдөр л гэхэд Бахрейнтэй харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ талбар бидэнд цаг хугацаа хэмнэж, олон ажлуудыг амжуулахад нэмэр болж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн олон арга хэмжээнүүдэд Засгийн газраа төлөөлж үг хэлэх, Монгол Улсын Засгийн газрын байр суурь, Монголын ардчилал, хүний эрхийн нөхцөл байдал, жендерийн тэгш байдлын асуудлууд дээр бар сууриа илэрхийлээд үг хэлээд явж байна. Манай улс феминист гадаад бодлогыг баримталж байгаа орны тоонд орж байгаа. Тэр утгаараа жендерийн тэгш байдлын асуудал дээр сүүлийн гурван жилийн хугацаанд 20 байр урагшиалсан. Үүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дпаргахүртэл онцлон тэмдэглэж байна лээ" гэв.