Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж барих, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг хоорондоо уялдаатай төлөвлөх талаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор “Маршал таун” хотхон тал руу зүүн тийш нэг орц гарц буюу хаалга, мөн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно “И-Март” чиглэлээс орох хаалга гаргана. Хүйтрэхээс өмнө хаалгыг нээж, холбогдох зардлыг УБЗАА-ны Хот тохижилтын зардлаас гаргана. Хаалга барихдаа явган хүний замыг мөн давхар шийдэж өгөх хэрэгтэй” гэв.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хийгдсэн бүтээн байгуулалтын талаар тайлбар өгөхдөө 2014 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар “Хан Талст” компанид амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар 15 га орчим газрыг өгсөн. Үүнээс 11 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийхээс гэрээний хугацаа дууссан. Тиймээс тус компанийн захиралтай ярилцаж, НИТХ-аар асуудлыг оруулна гэв. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хөшөө, барилга байгууламж барихгүй, талбай цементлэхгүй байх тал дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгах аж.