Б.Бат-Эрдэнэ: Газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээлд өсөж, эрэлт нэмэгдэж байхад нүүрсний үнэ буурч байна

Б.Бат-Эрдэнэ: Газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээлд өсөж, эрэлт нэмэгдэж байхад нүүрсний үнэ буурч байна

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс байр суурийг нь сонслоо.

Тэрбээр “Бид өнөөдөр дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч байна. Газрын ховор элементийн үнэ өсөж байна. Электрон бараа, цахилгаан бараа зэрэг техник технологийн үнэ өсөж байна. Харин өнөөдөр зохион байгуулж буй сонсгол болох шаардлагагүй гэж үзэж байгаа. Байнгын хорооны хурлын үеэр энэ байр сууриа ч илэрхийлсэн. Нэгдсэн ойлголтгүй байгаа болохоор өнөөдрийн сонсгол болж байна. Энэ бол төрийн байгууллагуудын ажлаа хийгээгүй асуудал. Иргэдэд зөв мэдээллийг цаг тухай бүрд нь өгөх ёстой байсан. Буруу мэдээлэл өгснөөс болж, нутгийн иргэд айдаст автчихсан байна. Алт, зэс гээд бүх л асуудал тодорхой хэмжээний асуудалтай байгаа. Тэр бүрд энэ маягаар сонсгол хийх юм уу" гэв.

ШУУД ҮЗЭХ: