Сураггүй алга болсон хоёр настай хүүг нийт 151 хүн, 24 техник хэрэгсэл, 8 эрэлч нохой, 6 морьтойгоор долоо дахь өдрөө хайж байна

Сураггүй алга болсон хоёр настай хүүг нийт 151 хүн, 24 техник хэрэгсэл, 8 эрэлч нохой, 6 морьтойгоор долоо дахь өдрөө хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар 2 настай хүү алга болсон билээ. Тэр цагаас хойш албаныхан болон холбогдох байгууллагууд, нутгийн иргэд, сайн дурынхан түүнийг хайсаар байна.

Өнөөдрийн байдлаар /2025.09.23/ Орхон, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага, Хилийн цэргийн байгууллага, Прокурорын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цэргийн штаб, мөн аймгийн Мөрөн, Тариалан сумын мэргэжлийн анги, сайн дурын иргэд гээд нийт 151 хүн, 24 техник хэрэгсэл, 8 эрэлч нохой, 6 морьтойгоор 4 бүлэгт хуваагдан хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.