Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагджээ.
Тодруулбал, тус аймгийн иргэн 2025 оны есдүгээр сарын 16-нд нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт оношлогдон, тусгаарлагдсан байна. Тэрбээр 30 гаруй үхэр төхөөрөхөд оролцжээ. Улмаар аймгийн ЗӨСТ-ийн баг сорьц авч PCR шинжилгээнд хамруулахад эерэг гарч, нян судлалын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр (А22.0) болох нь батлагдлаа хэмээн Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.