СХД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэр "Хилчин хотхон" орчимд өнөөдөр /2025.09.16/ түргэний машин, суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Улмаар тус ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг ТЦА-наас мэдэгдлээ.
Дашрамд, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд зам тээврийн есөн осол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ. Иймд, жолооч нарыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.