Баянзүрх дүүргийн 8, 11, 12 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж М:1Б “Сүхбаатарын талбайн төв зогсоол-Офицеруудын ордон-Ботаник” чиглэл болгон өөрчилжээ.
Тус чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу хэмээн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
