1945 оны чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгвэл 80 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат ахмад дайчин 101 настай Н.Пүрэвжалба, Сайхан-Овоо сумын харьяат ахмад дайчин 104 настай С.Цэгмид нарт хүндэтгэл үзүүлж, тус бүр 10 сая төгрөгийг тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гардуулан өгсөн байна.
Мөн 80 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай "Чөлөөлөх дайны ялалтын түүх" лекц, хурандаа Г.Золзаяа даргатай Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт, Монгол цэргийн музей, аймгийн музейн хамтарсан үзмэр үйлчилгээг ард иргэдэд толилуулсан байна. Батлан хамгаахын сайдын тушаалаар Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн "Бид ялав" медалийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын Тамгийн газрын дарга Б.Лхагвабаатар нарт гардуулан өгчээ.