Ховд аймгийн Булган суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Ховд аймгийн Булган суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Ховд аймгийн Булган суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. 

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр 17:00 цагт Булган сумын нэгдсэн эмнэлгээс тарваган тахал өвчний сэжигтэй дуудлага өгсний дагуу байгууллагын албан хаагчид шуурхай цугларан Булган сум руу халдвар судлагч эмч С.Буянтаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй багийг томилон ажиллуулахаар явуулсан байна. Эрсдэлийн түвшинг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор сумын Онцгой комисст заавар зөвлөгөө өгч "Түр хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоох тухай" сумын Засаг даргын захирамж гаргуулан ажиллаж байгаа аж.