“Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь гадаад улсад дахин гэмт хэрэг үйлдэж, албадан буцаагджээ

“Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь гадаад улсад дахин гэмт хэрэг үйлдэж, албадан буцаагджээ

Интерполын хөх булант зарлан мэдээлэх цэсэд эрэн сурвалжилж байсан манай улсын иргэн Э.Бямба-Очирын Тайландын хаант улсын хууль сахиулах байгууллагынхан улсаасаа албадан гаргаж, манай талд уржигдар орой хүлээлгэн өглөө.

Тэрбээр 2019 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдсон нэгэн аж. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байх үед тэрбээр оргож, улмаар 2024 онд хил давж явсан гэнэ. Ингээд Тайланд улсад очоод бусдын эд зүйлийг хулгайлсан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн байна. Шүүхээс нь оноосон ял шийтгэлийг эдлүүлж дуусгаад цагдаагийнхан нь хуулийнхаа дагуу эх орноосоо албадан гаргаж, “Чингис хаан” нисэх буудалд хүргэж ирсэн байна.