Увс аймаг, Малчин сум Хайрхан багийн "Хар тэрмэс" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс баруун зүгт 65 км/с есдүгээр сарын 07-ны өдрийн 20:30 цагийн орчим иргэн Х нь "Хяргас" нууранд хийлдэг гудастай хөвж байгаад усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:58 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид есдүгээр сарын 08-ны өдрийн 07:00 цагаас иргэн Х /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:40 цагт нуурын эргээс урд зүгт 8 км-т “Загасны хошуу” гэдэг газраас хийлдэг гудастай хөвж явахад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
