Турк, Монгол Улс эрүүл мэндийн салбарт эрчимтэй хамтрач ажиллана

Турк, Монгол Улс эрүүл мэндийн салбарт эрчимтэй хамтрач ажиллана

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд КемалМемишоглу айлчилж байна. Өнөөдөр хоёр улсын Эрүүлмэндийн сайд нарын албан ёсны уулзалтаар дараахажлуудыг хамтран хийхээр санал солилцлоо.

 ХАВДАР-2 ТӨВИЙГ БАРИХАД БҮХ ТАЛААР ТУСАЛНА

Зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийнтөслийг манай улс бүх талаар дэмжин ажиллана гэж ноёнКемал Мемишоглу хэллээ. Хавдрын шинэ эмнэлгийн бүтээнбайгуулалтанд хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарчач холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэгболохыг онцлов. Шинэ эмнэлэг Монгол, Туркийннөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно гэв. Хавдар-2 төвийгбүтээн байгуулах нь хөрөнгө мөнгө, хүний нөөц, техниктехнологийн олон талын хүч нөөц шаардах тул бүх талаардэмжин ажиллахаа илэрхийлээд, ойрын хугацаанд зурагтөслийн явцтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүлмэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн албаныхүмүүсийн хамт БНТУ-д айлчлахыг урилаа.

ТУРК УЛСТАЙ ЭМИЙН САЛБАРТ ЭРЧИМТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА ЭРЧИМЖҮҮЛНЭ

Турк улс эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европынстандартын дагуу үйлдвэрлэж хангадаг орон. 1900 оноосүндэс сууриа тавьж байсан эмийн үйлдвэрлэл нь эрүүлмэндийн салбарын тулах цэг болж хөгжсөн. Харин манайулс эмийнхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг. Турк улсөндөр чанартай эмийг боломжийн үнээр Монголд нийлүүлэхболомжийг судлахаар боллоо.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАНА ГЭВ

Монгол улс өргөн уудам газар нутагт хүн ам тархан хол холсуурьшдаг онцлогтой ч яаралтай түргэн тусламжийнүйлчилгээ хоцрох ёсгүй гэж үзэн ажиллаж буйгаа Эрүүлмэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Турк улс сүүлийн хоринжилд эрүүл мэндийн салбар нь эрчимтэй хөгжиж байгаабөгөөд “Хүн эрүүл байх эрхтэй” гэдэг үзэл баримтлалындагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг сайнтуршлагаасаа хуваалцан хамтран ажиллахаа хэлэв.

ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫГ ТУРК УЛСАД ТОГТМОЛ СУРГАНА

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголоос 100 гаруйэмч, сувилагч БНТУ-д мэргэжил мэдлэг дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад хамрагдаад байна. Хавдрыншинэ эмнэлэгт хүний нөөцийн онц хэрэгцээг хангахад Турктусалж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Анагаахынсургуулийг дөнгөж төгссөн төгсөгчдийг нарийнмэргэжлийн, мэргэшсэн сайн эмч болоход анхаарч хоёр талхамтарч ажиллахаар тохирлоо.

Илүү нөхөрсөг үр дүнтэй хамтран ажиллахад анхаарахаахоёр улсын эрүүл мэнийн сайд онцоллоо.. БНТУ- ын Эрүүлмэндийн сайд, ноён Кемал Мемишоглу дэд сайд нар, парламентийн гишүүд, албаны хүмүүстэй өргөнбүрэлдэхүүнтэйгээр Монголд айлчиллаа. Ноён КемалМемишоглу “Ковид цар тахал болон бусад олон төрлийнөвчлөл нь эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгөоруулалтыг нэмэгдүүлж, илүү хүчирхэг болгож байгаа. Олонтөрлийн өвчлөлтэй тэмцэхийн тулд техник, технологи, шинжлэх ухааны хөгжлийг цаг алдахгүй нэвтрүүлж байхёстой. Манай улсын хувьд өнөөдөр хэрэглэгдэж буйэмчилгээнүүдийн дараагийн шатны хөгжүүүлэлт, эрэлхайгуулыг аль хэдийнээ эхлүүлсэн. Жишээлбэл, хавдрыгэмчлэх дархлааны эмийг 2026 оны сүүлчээр бүтээчихсэнбайхаар ажиллаж байна. Манай улс өөрсдийнхөөхуримтлуулсан арвин туршлагаа та бүхэндээ хуваалцанхамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Аль ч улсын Эрүүлмэндийн сайд нарын туйлын хүсэл бол ард иргэдээ уртнаслуулах явдал. Энэ зорилгынхоо төлөө зүтгэхдээ элэгниймэс засалч сайдтай хамтран ажиллах болсондоо баяртайбайна. Мэс засал бол багийн ажиллагаа. Хавдрын шинээмнэлэг барих бидний багийн ажил амжилттай байж мянганмянган монгол айл элэг бүтэн байх амьдраасай гэж хүсэжбайна. Ажлыг цаг алдахгүй эрчтэй урагшлуулахад бүхболомжоо дайчлан ажиллана” гэж хэлэв.




Өнөөдөр туулай өдөр

13 цагийн өмнө